Жүжигчин Г.Чинсанаа үлгэр жишээ ч аав болжээ


Шүрэн бугуйвч киногоор олны танил болсон Unitel группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанааг өдгөө залуус андахгүй. Тэрбээр аав болоод удаагүй байгаа билээ. Заяаны ханиараа фитнес багш Б.Хуланг сонгосон. Хүүдээ хосууд Сэнгүн нэрийг хайрлажээ.

Г.Чинсанаа хүүхэдтэй болоогүй байхдаа өмнө нь өдөрт найман цагаар оффист ажилладаг, манай хүн өөрийн гаргасан ажлын хуваарийн дагуу чөлөөтэй ажилладаг байсан юм. Тийм болохоор манай хүн хоол хийх ажлаа хариуцаж, гэр цэвэрлэх ажлаа өрөө өрөөгөөр нь хуваагаад хийдэг байсан. Харин одоо бол манай эхнэр хүүхдээ харж, би ихэнхдээ хоол хийж, дэлгүүрээс хүнс цуглуулдаг болоод байна.

Ажил тараад л гэртээ очиж эхнэртээ тусалж, ачааллаас нь хөнгөвчлөхийг хичээж байна даа. Өдөржингөө хүүхэд харсан эхнэрээ амрааж, шөнийн ээлжид хүүхдээ унтуулах, угжих, хуурайлах, бүүвэйлэх зэргээр бие биеэ нөхөж, эрч хүчээ зөв хуваарилах талаас нь анхаардаг гэв.

Орой болгон ажлаа тарж ирээд хийдэг ажил. Гэртээ ирэнгүүтээ Сэнгүнийг салхилуулна , буцаж гэртээ ирээд ээжийх нь хийсэн зутан шөлийг идүүлнэ , бид 2 хоолоо маш сайн иддэг болсон. Сэнгүн массажанд орж байх үед нь усанд оруулах ус солих хувцас гээд бүгдийн бэлдэнэ. Тэгээд усанд оруулах үйл ажиллагаа эхлэнэдээ.

Усанд оруулж дуусаад хамгийн хүнд хэсэг буюу унтуулах үйл ажиллагаа эхлэнэдээ. Сэнгүн бөөн юм болж унтсаны дараа жижиг недрүүлгээ барьж аваад хувцаснуудыг дайлаар мордоно доо хэмээн нэг өдрийн хийдэг ажлаа хуваалцсан юм. Түүнийг найзууд нь үлгэр жишээ ч ажилсаг аав хэмээн магтаж байна.

error: Content is protected !!