Дуучин Наагий ховор волга машинаараа гангарч явна


Жазз Наагий гэхээр өдгөө ард түмэн андахгүй таньдаг болсон. Түүнийг фэнүүд нь донжтой залуу хэмээдэг. Дуулж буй уран бүтээл нь өөрийнх нь стиль басхүү чамин цаанаа л тансаг харагддаг юм.

Сүүлийн үед залуусын нүдийг хүргэсэн төмөр хүлгээр гангарах боллоо. Содон зүйлд дуртай тэрбээр Волга машин хөлөглөж явна.

Тэрбээр 1967 оны Волга машинаа сүүлийн таван жилийн дотор засаж, одоогийн дүр төрхийг нь олоход 200 сая төгрөг зарцуулсан хэмээн яригддаг ч даруухан дуучин залуу энэ үнийг үгүйсгэсэн ч ховор төрлийн машины үнэлгээг төмөр хүлгийн хорхойтнууд л сайн тодорхойлох байх. Удахгүй Special night with Naagii тоглолтоороо олон гэнэтийн бэлгийг үзэгчддээ барихаар зэхсэн гэнэ.

Түүнийг машиныг ховор машин сонирхогчид нэлээдгүй үнэ хаяж авахыг санал болгоод байгаа аж. Гэхдээ дууч залуу зөвшөөрөхгүй гэв.

Энэ машиныг эвдрэл бага гардгаар нь Тоёота машины мотор, явах эд анги, тоормосны систем , тосолгоо, хөргөлтийн системээр сольж хотоор унахад амар хялбар болгож АТ кроптой болгож шийджээ
error: Content is protected !!