МУГЖ И.Одончимэг хөлд хүнд биш гэв


Сошиалд өдөр бүр нэг сэдвээр шаагих болжээ. Өчигдрийн хувьд Гавьяат жүжигчин И.Одончимэгийг 52 насандаа хөл хүнд боллоо гэх шуумыг дэгдээв. Тэгвэл түүний хань жүжигчин Т.Бархүү миний хань жирэмсэн биш шүү, худлаа мэдээлэл тархаад байна гэх тайлбарыг хийлээ.

Хосууд Сүнээ гэх сэргэлэн охинтой болоод багагүй хугацааг үдэж байгаа билээ. Одоогоос есөн жилийн өмнө хоёр дахь охиноо өлгийдөж авсан юм. 2017 онд ханийхаа төрсөн өдрөөр Бараа өвдөг сөгдөн сүйн бөгж өгөөд гэрлэх саналаа тавьж байсан удаатай.

Энэ үеэрээ түүнийг дахин нэг хүүхэд төрүүлвэл ихэд баярлана гэдгээ уламжилж байв. Фэнүүд нь тэднийг дахин хүүхэдтэй болгохыг ихэд хүсэж байгаа бололтой. 52 насандаа хүүхэд төрүүлсэн олон ээжүүд байдаг улам залуужина хэмээн шуугиан дэгдээж байна.

error: Content is protected !!