Жүжигчин Ууганаагийн найз охин


Энэ залууг Э.Ууганбаяр гэдэг. Наян настай буурлаас наймтай хүүхэд хүртэл таних болсон билээ. Телевизийн шоуг тун чадварлаг хөтөлдөг тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Чамгүй олон дэлгэцийн бүтээлд шалиг залуугийн дүрийг бүтээгээд амжсан.

Хослон амьдрах заяаны ханиараа мэргэжил нэгт Б.Уянга гэх бүсгүйг сонгосон. Тэд гурван хүүгийн аав, ээж болсон юм. Бага хүү нь өдгөө гараас гарч албанд явдаг болсноор түүний гэргий мэргэжлээрээ ажиллаж эхэллээ.

Хамгийн анх Зургаа дахь хүсэл кинонд гол дүрийг бүтээсэн Б.Уянга дэлгэцнээ гараад удаагүй байгаа Төлөөс кинонд тогложээ. Өчигдөр 90 оны стиль имижийг үнэртүүлсэн дуучин Д.Болдын One shot клип цацагдав. Тэр ч бас дүрээ мөнхөлсөн байна.

Хосууд жүжигчин мэргэжлийг нэг ангид суралцаж төгссөн юм. Ууганаа Төлөөс киноны нээлт дээр очихдоо Ангийн охиндоо амжилт хүсье. Миний найз охин шүү хэмээн олонд анхааруулсан нь содон сонсогдов. Багаасаа үерхэж гал голомтоо бадраасан охиныхоо урлагийн карьерыг өсгөхөөр зүтгэж явна.

error: Content is protected !!