Жүжигчин Ц.Номин нэг өдрийн хувцаслалтдаа сая төгрөг зарцуулдаг


37-р ТОЧКА кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон Ц.Номин их шуугианы дараа дэлгэцийн бүтээлээрээ эргэн ирлээ. Энэ талаараа тэрбээр хүн давахгүй гэсэн даваагаа долоо давдаг гэдэг шиг нэгэн гайхалтай бөгөөд хүнд төрлийн киноныхоо ард гарчихаад нээх гээд сууж байна.

Анхандаа өөрийгөө чадах болов уу? Алдчихвал яанаа гэж өөрөөсөө айж байлаа гэсэн юм. Ахиж алдахгүйн төлөө тэмцэж хөдөлмөрлөж яваа түүнийг ганц бие ээж гэлцдэг.

Тэрбээр нэг өдрийнхөө хувцаслалтад сая гаруй төгрөг зарцуулдаг ажээ. Оюутан цагаасаа эхлэн хэд хэдэн кинонд тоглоод авсан Ц.Номин багаасаа жүжигчин юм уу нэвтрүүлэгч болохыг мөрөөдөж явсан аж. Дунд сургуулиа төгсөхөд ээж нь түүний саналыг асуухад жүжигчин болно гэхэд нь ихэд дэмжсэн гэдэг.

error: Content is protected !!