Бооёогийн үзэсгэлэнт гэргий Ганцэцэг


Өдгөө 48 настай жүжигчин Н.Ариунболдыг танихгүй үзэгч байхгүй. Тэрбээр түмэндээ Бооёо нэрээрээ илүүтэй танигдсан. Тайз дэлгэцийн бүтээлд хүчин зүтгэж яваа жүжигчин маань олон залуусыг ажлын байраар хангаж буй.

Туждаа хамтдаа амьдрах ханиараа Ганцэцэг гэх үзэсгэлэнт бүсгүйг сонгож, гурван охинтой өнөр бүл болсон билээ. Охидыг нь Намуун-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Оюу-Эрдэнэ гэдэг.

Энэхүү гэрэл зургийг авахуулахдаа хосууд одоогоос 10 жилийн өмнө даруулжээ. Тэд дөрөвдэхь охиноо өлгийдөн авч 2015 онд алдарт эхийн II одонг энгэртээ гялалзуулсан.

Ганцэцэг инстаграм идэвхтэй хэрэглэгч болсон. Залуустаа хандаж анх биенээ олж харсан харц, анх дурласан, хайрласан тэр цаг үеээ хэвээрээ авч үлдэх нь хосуудын хамгийн том ухаан юм. Итгэл уучлал хүндлэл бол бүх цаг үед дагаж явах өөрийн минь нэг хэсэг гэв.

Тэд сардаа 2-3 бол болздог аж. Харин хагас бүтэн сайныг заавал хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлдэг байна.

error: Content is protected !!