С.Жавхлан тань руу нүүж явна


УИХ-ын гишүүн асан МУГЖ С.Жавхлан ард түмнийхээ санасан сэтгэлийг дэвтээж дуу хуураа өргөн барьж эхэлсэн. Түүнийг гишүүн байснаас дуугаа дуулж явахыг илүүд үзсэн учир сонгогчид нь өнгөрсөн сонгуулиар сонгоогүй гэлцдэг. Тэгвэл тэрбээр энэ сарын 16, 17, 21-нд Монгол бөхийн өргөөнөө ханьтайгаа нэгэн тайзнаа гарч ая дуугаа өргөсөн юм.

Тоглолтыг нь дахин үзэхийг хүссэн олны саналыг хүлээн авч тэрбээр Улаанбаатар хотынхоо зүүн хэсэгт оршин суудаг иргэддээ ая дуугаа хүргэлээ гэж үзэж байна. Харин одоо баруун хэсгийн үзэгчдээ хүргэхээр би тань руу нүүж явна. Гурван мянган хүн замын түгжээнд хамаг цаг, шатахуунаа үр ашиггүй зарцуулахын оронд би 200 уран бүтээлчтэйгээ нүүгээд УБ ПАЛАС руу очьё оо гэв.

error: Content is protected !!