37-р точка киноны дууг амилуулсан дуучин, дасгалжуулагч Г.Нандин-Эрдэнэтэй танилц


Балхжавын дууг хэн сайн дуулах вэ тэмцээнээс урлагт хөл тавих гараагаа эхэлж, X VIT хамтлагаар овоглох болсон ихэр мэт эгч дүүсийг танихгүй хүн ховор биз ээ. Г.Нандин-Эрдэнэ СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ их удаан ажиллаагүй.

Одоогоор Golds gym-д хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Мөн Эрүүлмаа төвд кардио групп хичээл заадаг. Энэ мэргэжлээрээ сүүлийн дөрвөн жил ажиллаж яваа аж. Тэрбээр зургадугаар ангиа төгсөөд хөгжим бүжгийн коллежийн монгол бүжгийн ангид элсэж байсан.

9-р ангиасаа ангиараа цэргийн дуу бүжгийн эрдмийн театрт ажилласан байна. Анх вокал хийдэг байсан эгч дүүс өдгөө 37-р Точка киноны дуугаараа олонд илүүтэй танигдаж эхэлсэн.

37-р точка киноны дууны хувьд зохиогдсоноосоо хойш хоёр жил шахам дарагдсан. Нэг өдөр найруулагч Б.Тамир фэйсбүүктээ зураг авалтад ашиглах дээр үеийн утас хайж байгаа талаараа нийтэлсэн байсан. Түүнийг нь хараад Тамираатай холбогдож, шинэ кинонд нь Хайртай хэвээрээ дууг санал болгож, сонсгосон.

Тэд ч бидний саналыг таатайгаар хүлээн авснаар энэ дуу маань олонд хүрсэн гэв. Ийнхүү уран бүтээлээрээ олны танил болсон Г.Нандин-Эрдэнийг фитнесийн дасгалжуулагч болон эрүүлмаад ажилладаг гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй аж.

Дасгалжуулж буй шавь нартаа их биш тогтмол дасгалаа хийхийг зөвлөдөг байна. Харин уран бүтээлчийнхээ хувьд тоондоо биш чанартай, хүнд хүрсэн, илүү урт настай уран бүтээлийг туурвих зарчмыг баримталдаг гэнэ шүү.

error: Content is protected !!