Caxapaa бууруулья


Монгол 1 хүн жилд 133.2 л чихэрлэг ундаанд 735 ширхэг ёотонг уусгасан хэлбэрээр авч байна. Энэ бол зөвхөн чихэрлэг ундаанаас авч буй сахарын хэмжээг харуулсан болно.

Цаана нь чихэр, жигнэмэг, зайрмаг гэх мэт амттангуудаас авах сахарын хэмжээ үлдсэн болохыг санах хэрэгтэй. Хүн амын хоол шим тэжээлийн байдал үндэсний V судалгаагаар 5-11 насны хүүхдүүдийн дундах илүүдэл жин таргалалт сүүлийн 6 жилд 7 дахин нэмэгдсэн болохыг тогтоосон. Энэ байдлыг бид одоо залруулж чадахгүй байх аваас Монголын ирээдүй таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны хам шинжид нэрвэгдсэн тарган нүүдэлчид болж хувирна. Үндэсний үйлдвэрлэгчид минь бүтээгдэхүүн дэх сахараа бууруулж Монголын ирээдүйд тус болно уу

Хүндэтгэсэн, Цахим Эмч

error: Content is protected !!