Алтан гадac одонт мacтep үсчин Алтаншагай


Мастер үсчин Н.Алтаншагайг хүмүүс Хос Шагай салоноор нь андахгүй. Түүний хувьд зөвхөн Монгол Улсын мастер үсчин байгаад зогсохгүй дэлхийд ур чадвараа гайхуулдаг нэгэн. Өнгөрсөн жил Франц улсын Парис хотноо болсон 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Тэрбээр өчигдөр Алтан гадас одон хүртлээ. Олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медалийг үргэлж энгэртээ гялалзуулан ирдэг түүний авьяасыг төр засаг ийнхүү өндрөөр үнэлэв.

Манай улсын хамаг л чадал чансаатай одууд түүнээр зүсээ засуулдаг юм. Үс сайхан бол зүс сайхан гэж урлагийнханы үсний имижийг тодорхойлогч Н.Алтаншагай дөрвөн охинтой өнөр бүл.

error: Content is protected !!