Топ Д.Пүрэвсүрэн бодит амьдрал дээрх төрхөө ил болголоо


Загварын тайзыг эзэгнэх гэж төрсөн үү гэлтэй гал цогтой хэзээ ч гандан буурахгүй сайхан бүсгүйчүүдийн нэг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Түүнийг түмэн олон Пүүжээ хэмээн дууддаг. Тэрбээр дөрөв дэхь үрээ өлгийдөн авсан. Олны танил бүсгүйчүүдийг хүүхэд төрүүлсэн ч гоё сайхнаараа байдаг хэмээн боддог юм. Тэгвэл энэ нь үгүй юм аа гэдгийг топ ил болгов.

Би яагаад ийм зураг хийж бичдэг вэ гэхээр маш олон шинэхэн төрсөн ээжүүд өөртөө санаа зовж надаас асуудаг. Жин бага, жин ихтэй ямарч эмэгтэй байгалын жамыг адилхан туулдаг. Жин багатай гэхээрээ огт өөрчлөгддөггүй биш, адилхан л аарцаг ташаа тэлж, булчин суларч, дааврын өөрчлөлт явагдаж, бие ядарч төрөх замаа бэлддэг. Жин бага тусам улам ядардаг. Өөрөөрөө болон кесар хагалгаа бүгд ижил.

Төрсний дараа би яадаг вэ? (Өөрөөрөө 4 төрсөн тул кесарыг мэдэхгүй байна шүү) төрөх орноосоо буугаад шууд доошоо харж хэвтдэг ( саваа дарж) хоол ундаа идэж хэсэг амарсны дараа зөөлөн, биед тухтай, бие засахад чөлөөтэй өвдөгнөөс хөхний доор хүртэл өмсдөг даруулгыг чихэж өмсдөг ( хэцүү байсан ч) үүнийгээ бүтэн 1 сар 24 цагийн турш өмсдөг, усанд орохдоо л тайлна. (10 гаран жил болсон даруулга тул одоо хаана байдгийг нь мэдэхгүй)

7 хоног халуун бурам уудаг, мөөгтөй шөл ууна. Төрсний дараа маш их бүр маш их өлсдөг тул ер нь хоол хоридоггүй яагаад гэвэл 24 цаг сүү үйлдвэрлэх ёстой, ядарсан биеийг хоол нойроор л тэнхрүүлнэ. Эхлээд хүүхдээ гадна орчинтой дасга, сүүгээ сайн оруулж тогтворжуул, өөрөө тэнхэр тэгээд 4-6 сар болсны дараагаас өөртөө шаргуу анхаар. Гэхдээ эхний хугацаанд өөрийгөө хая гэсэн үг биш, амруу орж байгаа хүнсээ бодолтой ид.

Төрөлтийн зай, тооноос хамаараад буцаж хэвэндээ ороход хугацаа хэрэгтэй. 1жил, 2жил,3жил түүнээс ч их. Гол нь хэвэндээ орохыг хүлээх биш байнгын хүчин чармайлт, давтамжит дасгал хөдөлгөөн, хоолны зөв хэрэглээ нь чамайг чиний хүссэн чи болгоно шүү хэмээн өөрийн төрсний дараах төрхөө ийнхүү анх удаагаа олон нийтэд дэлгэлээ.

error: Content is protected !!