Нара: Ямбалдаг нэг даргын Benz S Class-н араас 570, Benz G Class дагалдаад явах нь зүгээр үү тэ


Цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг дуучин Нара олон дагагчтай. Хоёр ч удаа их хуралд нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр энэ удаад их тэнгэрийн аманд амьдардаг ямбатнуудаас болж өчнөөн хүүхэд хичээл, сургуулиасаа хоцорч, ард олон ажлаасаа хоцрон цалингаасаа хасуулж байна гэв.

Түүнтэй олон хүн санал нийлж байна. Ажил тарах үеэр мөн л замыг хааж их тэнгэрийн аман дахь харш руугаа явцгаадаг. Өглөө ажлаа хийх гэж яваа байж мөн л ордон руу орох гэж замыг хаалгадаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болоод удаж буй.

Их Тэнгэрийн аманд ямбалдаг хэдэн гахайнуудаа тэр ордондоо өглөө 06:00-07:00 хооронд очдог байхыг шаардаач та нар. Их тэнгэрийн аманд ямбалдаг нэг дарга замын хөдөлгөөн хаалгаж ямбалах зуур түүний унаж яваа Benz S Class-н араас 570, Benz G Class зүгээр дагалдаад явах нь зүгээр үү тэ?!? Зөвхөн бензин тосны зардлыг тооцоол доо!!! Хэн төлдөг гэж бодож байна?!? Та бидний төвлөрүүлсэн татвараас шүү дээ!! !Бод Бод Бод!!! Бодоод байх ёстой зүйлийг шаардаж чадахгүй бол тэгээд дуус дуус хэмээн ихэд бухимдангуй үзэл бодлоо илэрхийллээ.

error: Content is protected !!