Олны сэтгэлийг эмчилдэг Г.Наранбаатарын гэр бүл


Сэтгэлзүйч Г.Наранбаатарыг танихгүй хүн өдгөө ховор. Түүнтэй уулзаж байгаагүй ч постыг нь хэдэнтээ уншиж байсан нь дамжиггүй. Тэрбээр хүүхэд байхаасаа сэтгэлзүйч мэргэжилд дуртай байжээ.

Америкт арав гаруй жил амьдарсан ба 2000 оноос Америкт сурч янз бүрийн ажил хийжээ. Тухайлбал, цэвэрлэгч, угаагч, сушины тогооч, машин буулгагч гэх мэт маш олон төрлийн хөдөлмөрийг эрхэлж байв. Энэ нь өнөөдрийн Наранбаатарыг бий болгожээ.

Очих газартай байна гэдэг нь Гэр. Хайрлах хүмүүстэй байна гэдэг нь Гэр бүл. Энэ бүгдтэй байна гэдэг нь та Азтай, аз жаргалтай хүн гэсэн утгатай хэмээдэг тэрбээр гурван хүүхдийн аав. Түүнийг наснаасаа залуу харагддаг хэмээдэг. Харин тэрбээр нэгэн өвчнийхөө улмаас хөгширөлт нь удаан явагддаг аж.

Хосууд анх 2010 онд танилцаж байсан гэнэ. Ажил хэргийн журмаар холбогдож байгаад хайрын романсаа эхлүүлсэн аж. Сэтгэл зүйч, доктор залуу онч мэргэн үг эхнэртээ чатаар явуулж, анхаарлыг татан анхы болзоогоо эхлүүлжээ.

error: Content is protected !!