Тосон будгаар амилсан Анна буюу Н.Баярмаагийн хөрөг олныг гайхшруулав


СУИС-ийг одоогоос 12 жилийн өмнө МУГЗ С.Сугар багшийн удирдлага дор төгссөн жүжигчин Н.Баярмаа орчин цагийн Аннагаар тодроод буй. Тэрбээр гурван жил телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллажээ. 2014 оноос драмын театрын тайзнаа тасралтгүй гарч дүрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөлсөөр яваа.

Аннагийн дүрийг бүтээх хувь тохиосон тэрбээр театрынхаа тайзан дээр гялтагнаж яваа залуу даруухан жүжигчин. Тэр хэзээ ч өөрийн цахимтаа болон сошиалд өөрийгөө дөвийлгөж пост оруулж байгаагүй ганц жүжигчин гэхэд хилсдэхгүй.

Л.Н.Толстойн Анна Каренина сонгодог жүжигт Н.Баярмаа азтай юм аа хэмээн олон залуу жүжигчдийн цагаахан атаархалыг төрүүлээд байна. Учир нь түүний хөргийг ОУ-ын мастер зураач Даваасамбуугийн Батнасан тосон будгаар Реалист чиглэлээр зурав.

Залуучууд бие биеэ сайн таньж мэдээсэй, хайр сэтгэлийн асуудалд битгий сэтгэл хөдлөлөөр хандаасай гэж боддог. Нэгэнт хүүхэд төрүүлсэн бол тэр хүнийг жаргалтайгаар өсгөх нь эцэг, эхийн маш том үүрэг хариуцлага. Хүүхэд хэзээ ч хайр сэтгэлийн золиос болох ёсгүй. Хүүхэд үргэлж нэгдүгээрт байх ёстой. Одоо харахад хүүхдүүд маш олноор гэр бүл салалтын золиос болж байгаад сэтгэл өвддөг хэмээн жүжигчин бүсгүй залуустаа жүжигээсээ ухаарсан сургамжаа захив.

error: Content is protected !!