Үнэн бодит түүхийг гуйвyyлахаас татгалзан Үнэт зүйлсээ хадгалсан Фантастик продакшний залуус БРАВО


Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагийн хөгжилд нэгэн шинэ шат болоод шинэ үеийг өөрсдийн хөдөлмөрөөр бий болгож буй уран бүтээлчид бол яах арга үгүй Фантастик продакшний залуус билээ.

Тэдний хувьд орчин цагтайгаа хөл нийлүүлэн уран бүтээл туурвихаас гадна улс орны үнэт зүйлсийн нэг түүхийн баримтад тулгуурласан эх оронч сэтгэлийг бадраасан кино бүтээн үзэгч олноо огшоогоод авсныг тэдний МАШ НУУЦ: Байтаг Богд кино харуулна.

Тэгвэл авьяаслаг энэ залуусыг Хятадын талаас хамтран уран бүтээл туурвих санал тавьжээ. Халх голд болсон Номунханы тyлаан хэмээн түүхэнд бичигдсэн үйл явдлыг кинонд хамтран саналыг Фантастикийн залуус хүлээж аваагүй аж. Учир нь энэ киноны зохиол Монголын түүхийг гуйвуулсан, түүхийн бодит үнэнийг тусгаагаагүй байна гэсэн үндэслэлээр татгалзах хариу өгчээ.

Ямартаа ч улс орныхоо үнэн түүхийг хамгаалсан залуустаа браво

Урд хөршийн Соёлын бодлого айхтар гэх хүн олон байдаг тиймдээ ч тэд шинэ үеийн чадварлаг залуусаар дамжуулж манай улсын түүхийг өөрөөр харуулахыг хүссэн хэмээн хардах нэгэн байлаа. Хамаг эрдэм чадалтай, авъяастай хүмүүсийг мөнгөөр зодоод авах боломжтой ч тэд өнгө мөнгө хараагүй Фантастикийн залуусыг бахархан ярьж байлаа.

error: Content is protected !!