53 настай МУГЖ С.Өлзийхүүгийн ганг стиль


Монголын төрмөл сайхан хүүхнүүдийн жагсаалтын дээгүүрт бичигддэг жүжигчин бол С.Өлзийхүү. Тэрбээр өдгөө 53 настай ч уран бүтээлээ гялалзуулсаар иогоор хичээллэсээр явна.

Тэрбээр 1987 онд АУДуС-ийг онц дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас ажлын гараагаа эхлүүлсэн гэдэг. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй Бүх ард түмний урлагийн наадам-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн аж. Найзынхаа ятгалгаар одоогоос 28 жилийн өмнө СУИС-ийн кино драмын факультетыг жүжигчин мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Борис Немцовын Өглөөний тэнгэрийн одод жүжгийн Лора түүний анхны дүрээ бүтээсэн юм.

Үүнээс хойш тэрбээр нэлээдгүй олон тайз, дэлгэцийн бүтээлд тоглож яваа. Одоогоор тун чиг сонирхолтой кинонд ганг стиль имижтэй дүрийг бүтээж байгаа гэнэ. Түүний гэрэл зургийг харахад нас бол тоо гэдгийг баталж байна хэмээн фэнүүд нь шуугив.

error: Content is protected !!