Никитоны Ч.Мишээлийн одоогийн ба хүүхэд ахуйн төрх


Жилд ганцхан уран бүтээл гаргадаг хэмээн тодотгоход хилсдэхгүй дуучин бол Никитоны хамтлагийн залуу дуучин Ч.Мишээл. Тэрбээр өнгөрөгч онд Хүслээ бод уран бүтээлээ хүргэсэн. Харин энэ жил өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл болох Чи амласан клипээ цацлаа.

Түүнийг My Voice тэмцээний шилдэг оролцогч гэдгийг залуус андахгүй биз. Дууч бүсгүй шинэхэн дууныхаа үгийг өөрөө зохиосон бөгөөд аяыг хөгжмийн зохиолч Чинбаа хийжээ.

Залуу уран бүтээлчдээс гадаад төрхөөрөө хийгээд хоолойны чадлаараа аргагүй ялгардаг түүнээс фэнүүд нь илүү олон чансаатай дууг тэсэн ядан хүлээж буйгаа захижээ. Тэрбээр бага ахуйдаа ийм охин байсан байна.

Зураг түүх өгүүлнэ гэж эргээд тухайн цагтаа очиход гэрэл зураг л биднийг эргэн аялуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дууч бүсгүй багын төрхөөсөө тэгтлээ их өөрчлөгдөөгүй юм байна.

error: Content is protected !!