Нэвтрүүлэгчээс захирал болсон үзэсгэлэнт С.Чимгээ


Монголын телевизийн салбарын нүүр царай болсон, сор сэтгүүлч/нэвтрүүлэгчийн нэг бол яахын аргагүй С.Чимгээ билээ. СУИС-ийг төгсөн МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өөрийн дуу хоолойгоор нийт монголчуудын сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн нэгэн.

Тэрбээр зургаан жилийн өмнөөс телевизийн салбарт олон шинэчлэлийг авчирч, манлайлж буй Монгол ТВ-ийн багт нэгдэж, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажиллаж буй. Аль болох цөөн хүнтэй, намуун, буйдхан орчинд өөрийгөө илүү мэдэрч, эрч хүчтэй, аз жаргалтай болдог гэнэ.

Түүний ээж Хэрэв чадахгүй бол чадахгүйгээ шулуухан хэлж бай гэж захидаг байжээ. Нэвтрүүлэгч бүсгүйд ээжийнх нь хэлсэн үг амьдралын гол чиг шугам болсон бөгөө одоо хүүхдүүддээ дамжуулан зөвлөдөг аж.

Залуустаа хандаж хэлэхэд амьдралаа анхнаас нь маш сайн төлөвлөж, хариуцлагатай байгаарай л гэж хэлье. Тэгж чадвал амьдрал тэртээ тэргүй жамаараа үргэлжилнэ. Хариуцлагагүй, төлөвлөгөөгүй байвал хэзээ ч хүссэн амьдралдаа хүрч чадахгүй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

error: Content is protected !!