Б.Тамир, А.Ганчимэг нарын болзоо


Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нарыг шар хэвлэлийн хуудаснаа хайрын романс үүсгэсэн хэмээн хэсэг шуугиж байгаад намжсан. Тэгвэл олны үг ортой байж тэд хосууд болоод удаж байгаа бөгөөд амралтын өдрийн болзоогоороо Анна Каренин үзэв.

Тэд танхимд олныг цуглахаас өмнө тухалсан юм. Хосууд Халуун зүрх киноноос хойш учрах болсон гэдэг.

Жүжигчин Б.Тамирын хувьд  өмнө нь Маск продакшны жүжигчин  Э.Золзаяатай амьдралаа холбон хөөрхөн охинтой болж байсан юм. Тэдний амьдрал бүтэлгүйтэж хоёр тийш болсон. Удалгүй Н.Мөнхсоёлтой уулзаж буйгаа олонд ил болгосон ч харилцаагаа удалгүй дуусгасан гэдэг.

 Харин жүжигчин А.Ганчимэг Хэцүү анги, Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Атганд үлдсэн эрдэнэ  зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн. Тэрбээр Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Б.Энхтүвшинтэй анх үерхэж хайр сэтгэлээ холбохоор болсон ч хөл хүнд үедээ хоёр тийш болсон юм.

Охинтой болоод ч эргэн нийлээгүй А.Ганчимэг ганц бие ээжийн үүргээс татгалзахаар шийдэж заяаны ханиараа найруулагч, жүжигчин Б.Тамирыг сонгохоор сэтгэл шулуудсан бололтой. Гэхдээ тэд харилцаагаа олноос ихэд нууцалж байгаа гэдэг. Арга ч үгүй биз өмнө нь хоёулаа амьдралд алдаад авсан охидтой хүмүүс биенээ сайн танихаар болзож яваа байлгүй дээ.

 

error: Content is protected !!