Жүжигчин Ц.Номин: Охиноо хайраар л дүүрэн өсгөж явна даа


Ц.Номин үүхэд байхаасаа жүжигчин мэргэжлийг сонгохоор сэтгэл зүрхээ шулуудуулжээ. Тэр өөрийн мөрөөдөлдөө хүрч СУИС-д суралцаж жүжигчин болов. Залуу жүжигчин гэдгээрээ олонд танигдаж яваа тэрбээр хамгийн анх оюутан байхдаа Hight school кинонд багш нараасаа нууцаар тогложээ.

Үүнээс хойш хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон жүжигчин бүсгүй 37-р Точкад Солонго гэх дүрийг төгсөх курсын оюутан байхдаа тун чадварлаг бүтээгээд авсан. Энэхүү бүтээлийн дараа түүний нэр хүнд карьер өссөн гэдэг.

Одоогоос дөрвөн жилийн өмнө ээж болсон Ц.Номин өдгөө ганцаараа охиноо өсгөж яваа. Түүний ард талын энхийн манаанд ээж нь зогсож байдаг аж. Охиноо хайраар дүүрэн өсгөхийн төлөө зүтгэж буй гэв.

error: Content is protected !!