Д.Баттөрийн залуу эхнэрийн одонгийн охин


Жигүүр грандын захирал Д.Баттөрийн залуу эхнэр Л.Онон гурван охин, нэг хүү төрүүлсөн билээ. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарилгаар Алдарт эхийн одонгоор шагнасан. Тэгвэл тэрбээр өнгөрөгч амралтын өдөр одонгийн найраа Шангрилад нижгэр тэмдэглэжээ.

Хосууд гурван охин, нэг хүүтэй. Хамгийн том хүү нь АНУ-ын Миссури муж улсын Цэргийн Академид суралцдаг. Одоогоор хил хаагдсны улмаас ээжийнхээ одонгийн найранд ирж амжаагүй гэнэ лээ.

Ээж, аавдаа зориулан мэндчилгээ дамжуулж цахим хуудастаа байршуулжээ. Түүний мэндчилгээг үзсэн хүн бүхэн ухаантай хүү байна хэмээн магтаж байв.

Өдгөө 38 настай Л.Онон Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Баатарван амралт сувиллын газрыг хариуцан ажлуулдаг аж. Түүний одонгийн найранд олны танил эрхэмүүд уригдан очсоноос гадна сошиал одууд ч урилгаар зочилсон гэнэ шүү. Монголчуудын ярьж заншсанаар ээжийн одонгийн хүүхэд нь энэ бяцхэн охин.

error: Content is protected !!