С.Наран гоолиг биеэрээ тайзыг эзэгнэж явна


Хувь тавиландаа хөтлөгдөн дуучин болсон гэдэг С.Наран чадалтай хоолойтой гайхалтай эмэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрбээр сүүлийн үед спининг багшаар ажиллаж мөн бүжгээр хичээллэж бие галбиртаа ихээхэн анхаарах болсон.

Саяхан болсон тоглолтыг нь таалан соёрхсон фэнүүд нь түүнийг гоолиг бие галбиртай болохоос гадна залуужсан байна. Хамтран тоглосон Баярцэцэгээс дутахааргүй залуу харагдлаа гэцгээх нь тэр. Ийнхүү дууч бүсгүй чадалтай хоолой, гоолиг биеэрээ тайзыг эзэгнэж, фэнүүддээ гайхалтай үдшийг бэлэглэж чадсан бололтой.

error: Content is protected !!