Жүжигчин Отгоо кино зохиолч болж эх орондоо иржээ


УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр тайзаа орхин Америкийг зорьсон. Тэрбээр магистрын зэрэг хамгаалж, кино зохиолч болсон юм. Миссүри мужийн их сургуулийг амжилттай төгссөн.

Холыг зорихдоо ч ганц бие байсан ч хүүтэйгээ болоод эх орондоо өнгөрсөн сарын сүүлээр буцаж ирэв. Тусгаарлалт орж ээж хүүгийн хамтаар хэдхэн хоногийн өмнө гэртээ гарчээ.

Суралцаж байх хугацаандаа эх орондоо ирж Аюултай харилцаа кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн дүрийг мөн л бүтээх нь тэр. Тайзны уран бүтээлийнхээ хажуугаар дэлгэцийн бүтээлд анх удаагаа тоглож Орхидосын Отгоо гэх нэртэй болсон билээ.

error: Content is protected !!