Өрсөлдөгчөө шaнaaдaж бусдыг бyxимдуулaaд байсан Тэмүүлэн шоу байсан гэдгээ хэлжээ


Монголын холимог тулааны MFC Fight night 2 арга хэмжээний өмнө жин үзэх үеэр өрсөлдөгчтэйгөө шөргөөцөлдөж, гар хүрээд авсан А.Тэмүүлэн тулаандаа ялалт байгуулжээ.

Тэрбээр тэмцээний урд өдөр нь жин үзэх хэвлэлийн бага хурлын үеэр өрсөлдөгч рүүгээ дайрч цoxисoн бичлэг цахим орчинд маш олон сөрөг сэтгэгдлийг дагуулаад амжсан. 

Тэрээр өрсөлдөгч Г.Сайханбилэгтэй гурван үе тулалдаж хожсоныхоо дараа дээрх үйлдлээ Тэр бол зүгээр л шoу бaйсан хэмээн тайлбарлаад хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд намайг илүү хурцалсан гэв. 

Мөн Тулааны дараа Сайханбилэгийн чихэнд юу гэж хэлсэн бэ? гэсэн SPS телевизийн сэтгүүлчийн асуултад Хэвлэлийн бага хурлын үеэр арай хэтрүүлчихсэн шүү. Уучлаарай гэж хэлсэн хэмээн инээмсэглэн хариуллаа. 

error: Content is protected !!