Яагаад нийгмээрээ эрэгтэй хүүхдэд уураа гаргаж харьцаад байгаа юм бэ? энэ чинь л эргээд ийм байдалд хүргэлээ


Хүүгийнхээ үсийг засуулаад, хүлээгээд сууж байсан чинь Хөөш! Битгий хөдлөөд бай! Зүгээр суу! Тэгшхэн суу л даа чи! гээд хашгирч байгаа сонсогдоод харсан чинь миний хүүг загнаж байна. Би очоод Уучлаарай үйлчилгээний газар ажиллаж байж жоохон эелдэг харьцчихгүй юу! Эгч нь хүүтэйгээ өөрөө ч тэгж харьцаж үзээгүй болохоор эвгүй байна! гэж хэллээ. Үсчин охин ч тэр дороо За аниагийн дүү тэгшхэн суугаарай! Сайн байна! гээд эелдэг харьцаж эхэлсэн.

Тоглоомын талбай дээр хүүг минь гүйж харайж байхад дандаа загнаастай Хөөш чи! Холд хөөш чи! Хүүхэд унагаалаа шдээ! Нэг эмээ бүр хэд хэдэн удаа загнаад байхаар нь очоод асуухад хүүхэд унагаах гээд гүйгээд байна гэдэг юм даа. Гүйхгүй авирахгүй эрэгтэй хүүхэд гэж байхгүй л дээ хэхэ.Дэлгүүрийн кассчнаас 12, 13-тай болов уу гэмээр хэдэн хөвгүүд эгчээ шилтэй колаг хаанаас олныг авдаг юм бол? гээд хөөрхөн эелдэг асууж байхад Мэдэхгүй ээ мэдэхгүй, гар гар! Би яаж мэддэг юм! гээд хөөгөөд гаргаж байгааг харсан.

Хүүгийн минь ангийн багш: Охидууд нь бие зас, хөвгүүд тэвчээд суу! Охидууд яв, хөвгүүд үлд! Ерөөсөө л ийм. Би зүгээр нэг юмыг олж хардаг эмэгтэй хүний л эрх, охидуудын л аюулгүй байдал! Охидуудыг хүндэл! Охидуудтай ингэж харьцаж болохгүй!!! Тэгж болноо! Тэр чинь зөв. Гэхдээ өөрсдөө эрэгтэй хүнийг эрэгтэй хүүхдийг адилхан хүндэл!!! Яагаад нийгмээрээ эрэгтэй хүүхдэд уураа гаргаж дураараа харьцаад байгаа юм бэ? Ерөөсөө ойлгохгүй байна. Хөөрхий эрэгтэй хүүхдүүд өөртэй нь тэгж харьцах хэвийн юм шиг юу ч хэлэхгүй дуугүй загнуулаад л өнгөрч байна.

Анги танхимд, тоглоомын талбайд нэг л их хөвгүүдийг дайрч доромжилж, цохиж зодсон, дураараа харьцсан охидууд! Маш цөөхөн охид эрэгтэй хүнтэй хүндэтгэлтэй эедэг зөөлөн харьцаж байгааг харсан. Тэр нь дандаа гэр бүлийг нь мэддэг таньдаг гэрт нь: эр нь эр шиг, эм нь эмэгтэй хүн шиг эелдэг зөөлөн байх ёстой байр байрандаа, ээж нь аавыг нь хүндэлдэг аав нь гэрийнхээ ноён нуруу, эзэн нь болсон эвтэй найртай зөв айлын охид байсан. Хэзээ ч өөрчилж чадахгүй үнэн бол эрэгтэй хүний хайрлуулж , сэтгэлийн тэнхээ авч урагшилдаг ганц зүйл нь хүндэтгэл байдаг. Гэтэл нийгмээрээ дураараа харьцаж, доош нь хийж, доромжилсон хандлагатай байна. Хүүтэй ээжүүд над шиг мэдрэмж авч байгаа. Үнэхээр харамсалтай. Энэ нь ямар хор уршигтай болохыг бодож үзээсэй!!!!

error: Content is protected !!