Аарц, молокотой чизкейк


Орц : 300 гр аарц 300 гр молоко 250 гр үйрмэг жигнэмэг 200 гр цөцгийн тос 1,5 хоолны халбага желатин 100 мл цөцгий

Бэлтгэх арга: Желатинаа заавар дээр заасан усны хэмжээний дагуу хийж найруулна. Жигнэмгээ жижиглээд хайлуулсан тостойгоо холино. Бэлтгэсэн зуурмагаа хэвэндээ хийж туурга үүсгэн суурийг бэлтгэнэ. Блендерт молоко, аарц, цөцгий хийж холино. Дээрээс нь желатин нэмж дахин нэг удаа сайтар холино.

Дүүргэлтийг жигнэмэгэн суурин дээр асгана. Амттанаа хөргөгчинд 3-4 цаг байлгана. Чизкейкээ өөрийн хүслээр чимэглээрэй.

error: Content is protected !!