Эхээс төрсөн биеэ гайхуулах мода дэлгэрсэн үү


Анх ээжийнхээ зөвлөснөөр Шилмэл загварын агентлагт явж, Э.Сэлэнгэ багшаараа хичээл заалгаж байсан Б.Цэрэндолгор өдгөө олны танил болсон модель.Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой Mongolian next top model шоуны ялаг болж тайзнаас төрөөгүй топ модель болсон билээ. Тэгвэл олны танил бүсгүйчүүд эхээс төрсөн биеэрээ гайхуулах мода дэлгэрсэн үү гэлтэй зураг хөргөө цахимд байршуулах болов.

Тэдний жагсаалтад Цэкү ч мөн багтаад авлаа. Түүний инстаграм хуудас руу орвол ганцаар тогтохгүй олон зураг байгаа юм. Гэвч моделийн ажлаа хийж буй хүн өөрөөр яалтай. Нөгөө талаас өсвөр насныхан түүний дагагчид. Тэгэхээр бодолтой зарим зургаа оруулмаар хэмээн шүүмжлэх нэгэн ч байна.

error: Content is protected !!