Мэргэжлээ сольсон Д.Ганцэцэгийн нууц


Монголын урлагт овгийн үсэг нь ижил нэр нь нэг хоёр жүжигчин бүсгүй бий. Тэдний нэг нь Доржийн Ганцэцэг. Нөгөө нь Жинжиймаа кинонд тоглосон дүрээрээ олны танил болсон Доржготовын Ганцэцэг юм.

Тэрбээр СУИ –ийг жүжигчин, уртын дуулаач гэсэн хос мэргэжлээр төгссөн. Өдөр өдрийн наран олон ангит уран сайхны кинонд тоглож, ард түмэнд танигдсан юм. Драмын театрын тайзаа орхин Бээжинд магистр хамгаалаад ирсэн жүжигчин бүсгүй мэргэжлээ сольж гоо сайханч болсон тухайгаа дуулгав.

Гэхдээ энэ нь кино зураг авалт байхаа гэж олон хүн таамаг дэвшүүлэв. Ямартай ч тэрбээр эргэн уран бүтээлчийн ажилдаа орсон бол яамай даа тоглосон бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байгаа нэгэн ч бий гэнэ шүү.

Усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг Ганаа сүүлийн үед иогийг сонирхох болжээ. Түүний гоолиг болж байгаагийн нууц нь энэ.

error: Content is protected !!