Жүжигчин Г.Нарансолонгоогийн хувьсан өөрчлөлт


Торомгор хөөрхөн нүдээрээ эрчүүдийн сэтгэлийг соронзон мэт татдаг жүжигчин Г.Нарансолонго Х ТҮЦ продакшнаас ажлын гараагаа эхэлсэн. Жүжигчин Тэмүүжинтэй хайрын романс үүсгэж амьдралаа холбосон байдаг.

Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна Зүүд шиг хайр, Харьд одсон бүсгүйн заяа, Мөрөөдлийн хөлөг онгоц, Миний хөрш чөтгөр зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч. Олны танил болсон эрхэмүүд цагийн аясаар ихээхэн өөрчлөгддөг.

Харин түүний хувьд нас нэмэгдэх тусам улам залуужиж хөөрхөн болж байна хэмээн фэнүүд нь магтав. Тэмкатай амьдралаа холбоод хүү, охинтой болсон. Бүсгүйчүүд ээж болохоороо биеийн галбир алдагддаг жамтай.

Урлагийн хүмүүс гоё, сайхан харагддаг ёстой гэсэн бичигдээгүй хуулийн дагуу тэрбээр биеийнхээ формд хурдан ордог биз. Багын булцгар хацартай байсан. Түүний хацар харин өдгөө хэвээрээ шүү.

error: Content is protected !!