Дуучин Нара: Батцацрал бид хоёр энэ нийгэмд хүүхдээ өсгөхөд үнэнчээр зүтгэж яваа эцэг эх


Дуучин Нара гэж олноо танигдсан М.Нарантуяа нийгмийн идэвхи зүтгэлтэй нэгэн. Хайртай залуутай болж, хөтлөлцөн гүйгээд жаргалтай байсан ч хөл хүнд болоод үлдсэн гэдэг. Түүний хүүгийн эцгийг хэн гэдгийг мэдэхгүй байхад харыг нь танилаа хэмээн сошиалд шуугиан дэгдээж байсан. Ийнхүү олонд түүний хувийн амьдрал ил тод болсон хойно гээд эцэг тогтоолгож, шүүх хурлаар хүүхдийн тэтгэмжийн мөнгөний асуудал хүртэл яригдсан хэмээдэг.

УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр хүүхдийн талаар бол сайн дуугардаг нэгэн. Саяхан болсон нэгэн хүүхэд асрагчийн талаар ам нээгээд авсан удаатай. Харин тэдний фанаатуудад түүний хүүг чичлээд авсан аж. Энэ талаар Нара, 2 одыгоо өмөөрч надруу дайрахдаа миний муу хүүг эцэгтээ хөөгдөх нь тавилан байж гэж тавлагч фанатуудын үгэнд хичнээн зэвүү хүрч байтал Батцацрал маань нээх хөөрхөн тэд тэгж л байг аав нь хүүдээ хайртай юм аа гэсэн шиг эргономик ширээ сандал авч өгсөн.

Нээрээ бөөн баяр, Бунжаа бүр ширээндээ суухдаа аавын минь надад бэлэглэсэн ширээ гээд ширээгээ үнсэж ч байх шиг. Яах вэ дээ, нэг ч гэсэн хүүхэд ээж аав нь хамт амьдардаггүй ч гэсэн ээж аав нь хоёулаа хүүхддээ маш их хайртай гэдгийг мэдэрч өсөг л дээ. Манайхан тэгж байгаад их муухай шүү, хүний хаана нь яаж хатгавал хамгийн их өвдхийг мэддэг хорон…Батцацралдаа баярлалаа гэж өөрт нь хэлсэн байгаа ч сошиалаар ч гэсэн дахин хэлмээр байна.

Учир нь:Эхнэр нөхрөөсөө салсан гээд хүүхдээсээ салаад явчихдаггүй,Салсан ч гэсэн хамтдаа өсгөдөг,Салсан ч гэсэн хамтдаа өмөөрдөг,Салсан ч гэсэн хамтдаа хариуцлага хүлээдэг,Салсан ч гэсэн хамтдаа хүмүүжүүлдэг,ХҮҮХДЭЭ ӨСГӨХӨД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭДЭГ ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН үлгэр жишээг Батцацрал бид 2 энэ нийгэмд сайндаж муудсан ч үлгэрлэн харуулж яваа хойно… Бусад хүүхдээсээ хүртэл салагчид харж нэгийг бодож хоёрыг тунгаана биз…

error: Content is protected !!