Жүжигчин Н.Онон: Миний охиноос илүү надтай адилхан юм аа


Олноо нэг их эрх танхи охины дүрээр танигдсан Нанжидын Онон Гавьяатыг танихгүй хүн өдгөө үгүй. Тэрбээр анх удаагаа Алганы хээ ток шоунд оролцож өөрийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар хөөрөлдөв.

Хүний итгэлийг алдахгүй байх нь хариуцлага. Н.Онон үргэлж дэлгэцийн бүтээлд тоглохоор тайзны бүтээлээсээ хөндийрчээ. Хамгийн сүүлд одоогоос гурван жилийн өмнө тайзны бүтээлдээ тоглосон аж.

Түүнтэй адилхан нэгэн охины зураг сошиал орчинд түгэж байсныг уншигч та санаж буй биз ээ. Тэгвэл тэрхүү бяцхан охиныг Д.Амирлан гэдэг. Бяцхан сургуулийн сурагч болсон бөгөөд анх удаагаа тэд уулзалдав. Н.Онон, миний охиноос ч илүү надтай адилхан юм аа гэв.

error: Content is protected !!