Жүжигчин Б.Тамирын ихэр нь түүний охинтой нь тун адилхан юм аа


СТА Б.Тамирыг МУГЖ О.Бат-Өлзий, МУГЖ Б.Сарантуяа нарын хүүхэд гэдгийг уншигчид сайн мэднэ. Харин түүнийг ихэр гэдгийг хүн бүр мэдэхгүй биз. Жүжигчин найруулагч залуугийн ихэрийн өрөөсөн нь эмэгтэй.

Одоогоос 34 жилийн өмнө ихэр заяаг олон хорвоод мэндэлсэн тэд ээж, аавыгаа нэг нэгээрээ дуурайсан. Харин түүний ихэр Сүндэрьяа охинтой нь илүү адилхан байжээ.

Ихэрүүдийг төрөхөд МУГЖ О.Бат-Өлзий хөдөө бригадаар явж байсан тул сумын холбоо орж утсаар ярьтал эсэн мэнд төрсөн, ээжийнхэн бие сайн гэдгийг дуулаад хөл нь газар хүрэхгүй их баярласан гэнэ. Харин гэртээ ирэхдээ ихэрүүдэд ямар нэр хайрлахаа бодоорой хэмээсэн ханийхаа захиасанд ийм нэр олжээ.

Тухайн үед драмын теарт Д.Гармаа гуайн зохиол Эрх гүнж хүүхдийн жүжиг тоглож байж. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэрьяагын нэрийг охиндоо өгсөн гэдэг. Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн ажээ.

error: Content is protected !!