Гавьяатгүй жүжигчид


Авьяас, чадвараараа бусдаасаа онцгой хийгээд бүтээсэн дүр, хийсэн гавьяа нь түмний нүдэнд илхэн байж хайр хүндлэлийн хүлээсэн олны танилууд олон бий. Өөрөө мөнх бусыг үзүүлсэн ч бүтээл нь хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг.

Монголын урлагт шинэ өнгө төрхийг бүрдүүлж, үзэгчдээ сайхан таашаалыг олгодог нэлээд хэдэн уран бүтээлчдийг ард түмэн ГАВЬЯАТ авчихаасай хэмээх болжээ. Тухайлбал, А.Цэгмэд Тэрбээр Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд болон Ану хатан, Улаан дөрвөлжин,Оюутны нууц амраг, Хунгийн сүүлчийн дуу зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Тэртээ 1983 онд ДБЭТ-ын тайзнаа амилсан Л.Толстойн Алтан түлхүүр жүжгийн гол дүр Буратиногийн дүрийг бүтээсэн СТА О.Норолхоог танихгүй хүн ховор. О.Норолхоогийн хувьд УДЭТ-т мэргэжлээрээ 22 жил ажиллахдаа 50 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон юм. Панчёвийн Шовгор малгайтын дууль жүжигт 18 настай дөрвөн ихэр хүүхдийн дүрийг нэг дор бүтээсэн нь түүний оргил үе байсан гэж хэлж болно.

error: Content is protected !!