Увертюра хамтлагийн Л.Рэнчинням төрийн албан хаагч болжээ


Увертюра хамтлагийн дууг сонсоогүй залуус тун ховор доо. Тус хамтлаг Г.Пүрэвдагва /тенор/, А.Шинэбаяр /тенор/, Л.Рэнчинням /баритон/, Ж.Ганбаатар /басс баритон/ гэсэн дөрвөн залуу дуулдаг. Тэдний Цагийн аяс, Өнө мөнх орон, Дөрвөн цагийн тал зэрэг дуунуудыг сонсч, клипийг нь үзэж байхад өөрийн эрхгүй огшдог гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.

Өдгөө тэд хэдийнээ гэр бүлтэй болцгоож, хувийн амьдралдаа цаг гаргаад тун чиг завгүй яваа. Тэгвэл уг хамтлагийн дуучин Л.Рэнчинням өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийнхаа тангарагаа өргөжээ. Тэрбээр Нийслэлийн соёл урлагийн газарт нэгэн албан тушаалыг хашиж буй юм.

error: Content is protected !!