П.Анужин гишүүн хамтрагч эмэгтэй гишүүнээ өмөөрөв


УИX-ын гишүүн А.Адьяасүрэн өчигдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр анх удаа чуулганы индэрт гарч үг хэлэхдээ бага үгүй сандарч түгдэрэн ярьж буй бичлэг цахим орчинд тарсан билээ.

Түүний сандралтай байдал олон хүнд таалагдаагүй бөгөөд шүүмжлэх хүн ч олон байлаа. Харин чуулганы хамтрагч П.Анужин гишүүн ангийн хамтрагчаа өмөөрөн ийн бичжээ.

Алдаа, өөгүй төгс төгөлдөр хүн байдаг уу?!! Их хурлын энэхүү индэрт анх гарч буй бүхэн тэвддэг. Тэвдэж сандраа л биз. Төгс төгөлдөр-ийн эрэлд хатаж, өрөөлийг тавлаж, өөрийгөө тамлагсдыг дэврээхгүй. Тоо хязгаартай амьдралд Цөөхүүлээ ирсэн бид хэдэн биеэ дээдэлье! гэж бичсэн байв.

error: Content is protected !!