Блогчин хосуудын нэр алдартай болсон нууц


Монголоор, олон улсаар аялсан бичлэгүүдээрээ блог хийж олны танил болж байсан блогчин Мандалжав, Золзаяа нарын өдгөө залуус танина. Тэд эхлээд Чэжү хотоор аяласан блогоо оруулж монгол үзэгчдийг татаж эхэлсэн билээ. Үүнээс хойш гэр бүлийнхээ болон өөрсдийнхөө талаар олон нийтэд нээлттэй ярилцдаг, дэлгэдэг болсон. Хосуудын хэрхэн хөдөлмөрлөж өнөөгийн өндөрлөгт хүрсэн нууцыг доор өгүүлье.

Анх Улаанбаатарт ирчихээд 3,4-р хороололд нийтийн байранд амьдардаг байлаа . Тэгээд ажил хааяа хийж мөнгө олох гэхээр хосуудыг хамтад нь ажилд авахгүй гээд л ихэвчлэн өөр өөр газар ажил хийнэ . Хоёулаа уулзаад л хоолны материал байхгүй болохоор авсан өдрийн цалингаараа Номин руу орж 2 төмс 1 лууван аваад гэртээ ороод будаа агшаагч дээрээ хоолоо хийгээд л иддэг байсан даа хэмээн хуваалцав.

Ийнхүү ажлыг багаас нь хийж хөдөлмөрлөж явсаар өдгөө хэн бүхний таньдаг блогчид болжээ. Мөн Мандалжав, Аз жаргалтай амьдрах бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс л шалтгаалдаг. Уурласан үед нь аргадах хэрэгтэй , уйлсан үед нь тэврэх хэрэгтэй , гунигласан үед нь сэтгэлээр дэмжээд л үүнд заавал дүрэм хэрэггүй . Чи эрэгтэй нь юм чинь уучлал гуй гэхгүйгээр яг л цагаа олоод хэн нь ч бай бие биенээ хайрлаж , халамжлаад л байхад бид бүгдийн амьдрал аз жаргал , хайраар дүүрэн байх болно хэмээн хосууддаа зөвлөдөг аж.

error: Content is protected !!