Жүжигчин Ари эмэгтэй хүн тоглох зориулалттай барби биш гэв


Одоогоос хоёр жилийн өмнө Маск продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар сүр дуулиантайгаар хуримаа хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтацгааж байсан цаг саяхан. Гэвч өдгөө хосууд хэдийнээ хоёр тийш болсон.

Ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа Ари буюу Б.Ариунчимэг Эмэгтэй хүн бол тоглох зориулалттай барби хүүхэлдэй биш. Гадаад байдлаараа л хэмжүүлдэг сувинер, чимэг гоёл ч биш… Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сул дорой, эмзэг турьхан байлаа гээд эрчүүдээс дутуу гэсэн үг биш.

Эмэгтэй хүн богино даашинз өмсөж, өндөр өсгийт угласан байлаа гээд өдөж хоргоож, айлгаж болно гэсэн үг биш. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж ажил завсарддагаас нь болж ажилд авах дургүй хандлагатай байх нь шударга биш. Бид эрчүүдээс дутуу биш. Илүү ч биш. Бид ижил тэнцүү ч эсрэг ондоо арга билигийн 2 тал гэжээ.

error: Content is protected !!