Дуучин Насаа найз залуутай болсон yy


Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн цор ганц шавь гэдгээрээ илүү танигдсан хүн бол дуучин Л.Насанбуян.

Хамгийн сүүлд олноо танигдсан дүр төрх нь Дэлхийн хэмжээний Voice шоуны тайз байсан болов уу. Уран бүтээлийн хувьд иймэрхүү ч түүний хувийн амьдрал тийм ч ил тод биш. Насаа нэг охинтой бөгөөд өдийг хүртэл охиныхоо эцгийг нууцалсаар ирсэн.

Дууч бүсгүйг дуучин С.Гантогоотой холбодог ч тэд уран бүтээлийн хамтрагчид гэдгээ илэрхийлж дахин шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэнэ.

Тэгвэл саяхнаас Насаагийн шинэ хайрын талаар шинэ жиг жуг яриа гарчээ. Учир нь түүний саяхан цацагдсан Ийм нэгэн сэтгэл дууны клипний төгсгөлд Насаагийн охиныг тэвэрсэн залууг түүний шинэхэн хайр гэх яриа гарчээ.

error: Content is protected !!