Загвар өмсөгч Билгүүн гэнэт охинтой гэдгээ зарлаж, найз бүсгүйгээ ч танилцуулахад фэнүүд нь алмайрав


Модель О.Билгүүн загвар өмсөхийн сацуу хамтлаг байгуулж дуу гаргаад амжсан тэрбээр чамгүй сайн бизнесмен, мөн чамгүй сайн жүжигчин гэдгийг фэн охид нь андахгүй мэднэ.

GX Entertainment-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Продюсероор нь ажиллаж байгаа юм. Тэрбээр ганц охинтой. Өглөө 6 цагаас эртлэн босч өөрийгөө бэлдчихээд охиндоо бас сургуульд нь идэх ундыг нь бэлтгэдэг сайн аав хэмээн дагагчдаасаа магтаал хүртдэг.

Түүнийг охинтой гэдгийг мэдээгүй явсан фэн охид нь гайхан хоцорсон бол өчигдөр өөрийнхээ хайрлах болсон эмэгтэйгээ олонд зарлав. Харцыг нь булаасан үзэсгэлэнтэй бүсгүйг Алунгоо гэдэг бөгөөд мөн л загвар өмсөгч гэнэ шүү.

О.Билгүүнийг гэнэт л том охин гаргаж ирээд, бас хайртай эмэгтэй гээд л бүр гайхаширч байна шүү хэмээн фэнүүд нь түүнд тунирхаж явна. Арга ч үгүй биз ээ ганц бие царайлаг залууг крашилдаг олон охид байсан бололтой. Гэхдээ тэд хосуудад аз жаргалыг хүсэв.

error: Content is protected !!