Шинэ цагийн Хотулун гүнжийг Цэдо амилуулна


Дэрэвгэр хормой буюу Тютю киноны гол дүрд тоглосон М.Цэрэндолгор буюу Цэдо ОХУ-ын театр академийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд загвар болон кино урлагт хүч үзэн яваа. Ээж болоод удаагүй байгаа тэрбээр түүхэн кинонд тоглож байгаа аж.

Тэрбээр Шүүдэр продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл болох Хотулун гүнж УСК-нд Хотулун хатны дүрийг бүтээж байгаа гэнэ. Түүний шинэ цагийн Хотулун хатныг хэрхэн амилуулах бол хэмээн фэнүүд нь ихэд хүлээн суугаа бололтой.

Цэдо багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байжээ. Түүнийг аав, ээж нь дандаа хичээлээс гадуурх урлаг, спортын олон төрлийн дугуйлан дамжаанд явуулдаг байсан нь жүжигчин болоход их нөлөөлсөн гэдэг.

Ийнхүү багын мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр жүжигчдийн түүхэн кинонд тоглох мөрөөдлийг залуу насандаа биелүүлж яваа азтай нэгэн боллоо. Урлагийн хүн болсон бүхэн түүхэн кинонд дүрээ мөнхлөхийг ихэд мөрөөдөж хүсдэг гэдэг шүү дээ.

error: Content is protected !!