Halloween буюу сүнсний баярт хувирсан олны танилууд


Halloween буюу сүнсний баярын бусдаас ялгаатай тал нь 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн, католик шашны зан үйлээс үүссэн шашны тэмдэглэлт өдөр гэдэг. Жил болгоны аравдугаар сарын 31-ийг зарим улс орнууд тэмдэглэдэг байжээ. Энэхүү баяраар манай урлаг, соёлынхон ийн хувирав.

Харин сүүлийн жилүүдэд маш олон орон тэмдэглэх болсон. Энэхүү баярыг Үхэгсдийн өдөр гэж нэрлэдэг харин зарим нь Тахилга өргөх ёслолын өмнөх өдөр ч гэж нэрлэх нь бий.

Гэвч энэ баяр нь сүүлийн жилүүдэд шашны нэг төрлийн тэмдэглэлт өдөр гэхээсээ илүүтэйгээр соёл болон дэлгэрэх хандлага ихэссэн. Тиймээс манай оронд ч гэсэн тэмдэглэдэг болсон.

Мэдээж жил ирэх тусам хамрах хүрээ ихэссээр л байгаа. Жаахан хүүхдүүдэд чихэр өгөх, дүр төрхөө хэн нэгэн аймшгийн дүрд хувилгах гээд олон сонирхолтой үйл явдал энэ баяраар болдог. 

Анх энэ баярыг хуучны Ирланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31-ний өдрийн яг нар жаргах үеэс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна.

Мөн тэр өдөр баг костюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдалдаг байсных гэнэ. Энэ өдрийг эртний Ромд хүртэл том фестиваль болгон тэмдэглэсээр ирсэн.

Харин олны танил эрхэмүүд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж сүнсний баярыг тэмдэглэжээ. Тэд фэнүүддээ хэрхэн өөрчлөгдснөө сонирхуулав.

Одоо энэ баяр нь Америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу.

Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм. Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг.

RICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачилвал Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар сүсгээс үүсчээ. 

error: Content is protected !!