Дуучин Г.Эрдэнэчимэгийн мисс байсан үеийн дүр


Анх урлагт Шуранхай хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Үеийн хоёр дууч бүсгүйчүүдтэйгээ нийлж хоёр бие даасан тайлан тоглолтоо хийж олныг уртын дуу руу хошууруулж чадсан авьяаслаг бүсгүй.

Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилсан гэдгийг олон хүмүүс мэдэж байгаа билээ. Оюутан байхдаа Mister & Miss Mongolia 2007 тэмцээний үндэсний ялагч, нөхөрсөг мисс болж Филиппин улсад зохиогдсон Олон улсын мисс, мистер тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ гадны улсыг алмайруулж Авъяаслаг мисс-ийн шагналыг эх орондоо авчирч байсан мисс.

Оюутан ахуйгаасаа эхлэн олон эрчүүдийг харааг булааж явсан дууч бүсгүй миссийн тэмцээнд явж байхдаа эгэл даруухан төрхөөрөө гоёжээ. Түүний энэхүү гэрэл зургийг харсан фэнүүд нь одооны миссүүд цаашаа шүү хэмээж сууна.

Өдгөө Г.Эрдэнэчимэг дуулахаас гадна түүний нэгэн авьяас нь үйлэнд уран гэдгээрээ олонд гайхагдах болсон. Нөхрөөсөө илүү шинэ уран бүтээлдээ анхаарч чанартайхан дуу шагладаг тэрбээр их ажлынхаа хажуугаар гэр бүлийнхэндээ хувцсыг нь урладаг гэнэ лээ.

error: Content is protected !!