КОФЕТОЙ ӨГЛӨӨ


Миний хувьд өглөө нэг аяга американо ууж аваад ажлаа эхлүүлдэг дадалтай. Өглөө 09-11 цагийн хооронд кофе уух нь хамгийн тохиромжтой цаг гэж үздэг.

Учир нь үед цусан дахь кортизолын хэмжээ бага байдагтай холбоотой. Хоногт 400мг кафейн хэрэглэх нь зохистой гэж үздэг. Энэ нь 2 аяга цэвэр хар кофеноос авах хэмжээ юм. Харин жирэмсэн эмэгтэйн хувьд хоногт зөвшөөрөгдөх дээд хэмжээг 200 мг кафейн буюу 1 аяга хар кофе гэж үздэг. Гэхдээ болж өгвөл жирэмсэн үед кофе хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Нэмж хэлэхэд цэвэр хар кофег сүүгүй, сахаргүй хэрэглэж заншаад зохистой хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Харин 1 удаагийн ууттай кофеноос татгалзахыг хичээгээрэй.

Хүндэтгэсэн, Цахим Эмч

error: Content is protected !!