Гавьяат Аглуугийн паян


МУГЖ Аглуу буюу Баттулга хошин шогийн жүжигчин болж олны танил болсон нэгэн. СУИС-ийг нэгэн үе төгссөн жүжигчин Дооёо түүний нэгэн паянг дэлгэв. Тэрбээр хадмуудтайгаа танилцахаар эхнэр Зулаагийндаа анх удаа зочилжээ.

Тухайн үедээ Аглуутай хамт явж таарсан аж. Тэгээд хадмындаа ороход их л хивс дэвссэн айл байж. Нөгөө хоёр маань гутлаа тайлтал Аглуугийн өрөөсөн оймс урагдаад хөлийн эрхий хуруу нь цухуйчихсан байсан гэнэ. Түүнийг харсан Дооёо сандарч найзаар минь намайг дүгнэх вий дээ гэж их л нүүр нь улайсан гэдгээ сошиалд хуучлав.

error: Content is protected !!