Хаппи Фловерс ХХК-г үйл ажиллагаа явyyлах хyyль зүйн үндэcлэлгүй гэж үзжээ


 Positive Mongolians влогоор танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар өмгөөлөгчийн хамт Хаппи Фловерс компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

Улмаар хоёр талын хооронд маргаан сошиал орчинд  тарсанаар олны анхаарлын төвд ороод байв. 

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  Хаппи Фловерс ХХК-д шалгалт хийжээ. Тодруулбал, Хаппи Фловерс ХХК-д холбогдуулан хүүхэд гэмтэж, бэртсэн гэх гомдол гурван иргэнээс, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө аваагүй гэх гомдол 10 иргэнээс ирүүлсэн гомдол тус газарт ирсэн байна.

Уг шалгалтаар : •    Хаппи Фловерс ХХК нь хүүхэд харах, асрах үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй, компанийн дүрэмдээ заасан үйл ажиллагааг явуулаагүй;
•    Ажилчидтай байгуулах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй;
•    Асран хамгаалалтад байгаа хүүхэд гэмтэж, бэртсэн асуудал нь Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн;
•    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч барааны аюулгүй байдлын шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг хуульд заасны дагуу арилгана” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагын ажилчидтай байгуулах гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, Хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй,  мөн хүүхэд гэмтэж, бэртсэн асуудал нь Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Тиймээс “Хаппи Фловерс” ХХК-д : •    Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар “Компанийн үйл ажиллагааны чиглэл” гэх заалтад хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх талаар тусгах ёстой учраас компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах;

•    Хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгч /иргэн/-тэй байгуулах гэрээнд хариуцлагын буюу хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлага хүргүүлж байгаа аж.
    
Хэрэв хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд холбогдох арга хэмжээг авах юм байна. 

error: Content is protected !!