ЯПОНД БАГШ НАРЫН БАЯР ГЭЖ БАЙДАГГҮЙ


Нэгэн удаа би Японд хамт ажиллаж байсан Ямамото багшаас:– Багш нарын баярыг Японд яаж тэмдэглэдэг вэ? гэж асуулаа. Тэр миний асуултанд гайхаж хариулав.

– Манайд багш нарын баяр гэж байдаггүй. Түүний хариуг сонссоны дараа би түүнд итгэх эсэхээ мэдэхгүй байв. Надад нэг бодол төрсөн: Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи нь ийм өндөр хөгжчихөөд яагаад багшийг, түүний ажлыг ингэж үл хүндэтгэдэг юм бэ? Ажил тарсны дараа Ямамото намайг гэрт нь зочлохыг урьсан юм. Түүний гэр сургуулиас хол байсан тул бид метронд суув. Орой ачаалал ихтэй үед газар доорхи галт тэрэгний вагонууд хөл хөдөлгөөн ихтэй байв. Би уначихвий гэж бодоод бариулаас чанга атгаад зогсож байлаа. Гэнэт миний хажууд сууж байсан өвөө надад суудал тавьж өгөв. Ахмад настны ийм хүндэтгэлтэй хандлагыг ойлгохгүй байгаа тул би түүний хүсэлтийг хүлээн авч чадахгүй байсан ч тэр надруу ихэд нухацтай хараад байсан болохоор яалт ч үгүй суух болсон. Метроноос гарсны дараа би Ямамотоос тэрхүү хөгшний үйлдлийг тайлбарлаж өгөхийг хүссэн юм.

Ямомота инээмсэглээд багшийнхаа цээж тэмдгийг заагаад: -Энэ хөгшин таны багшийн тэмдгийг хараад хүндэтгэсэн хэрэг гэв. Ямамот багшийнд анх удаа очиж байгаа болохоор хоосон явах нь эвгүй санагдаж, дэлгүүр орохыг хүссэнд тэр зөвшөөрөв. Харин надад өөрийнхөө ордог дэлгүүрийг санал болгосон. Тэр дэлгүүрт багш нар хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой аж. Бүх бараа нь хямдралтай бөгөөд зөвхөн багш нарт л хямдарна. Өөр хүмүүст бол үгүй.

Би ахиад л Ямамото багшаас учрыг асуухад– Японд багш бол хамгийн хүндтэй мэргэжил, хамгийн хүндтэй хүн байдаг. Багш нар дэлгүүр дээр нь ирэхэд Японы бизнес эрхлэгчид маш их баяртай байдаг бөгөөд энэ нь өөрсдөдөө маш их нэр төрийн хэрэг гэж үздэг. Японд байх хугацаандаа би япончуудыг багш нараа хэмжээлшгүй их хүндэлж байгааг олон удаа харж байсан. Метронд тэдэнд зориулсан тусдаа газар байдаг, тусдаа дэлгүүрүүд нээлттэй.

Тийм болохоор Японд багш нарын баяр гэж онцгойлон тэмдэглэх шаардлагагүй юм байна. Учир нь өдөр бүр мэргэжил нь тэдний хувьд баяр, бахдал, бахархал байдаг.

Багш Рурал

error: Content is protected !!