Цахим эмчийн Тaмиp тэнxээ тэтгэx цайны жop


Багаасаа өвөө эмээгийнхээ дэргэд цай ууж өссөн болохоор цай холдохоор толгой өвдөг болжээ. Тамир тэтгэж, ядаргаа тайлах нэгэн цайны жороосоо хуваалцья. Уусан даруйд л бие тавирч, сэтгэл уужирдаг шидтэй гэдгийг сануулья 

Монголчууд бид цайг таван тансаг идээний дээд хэмээн эрхэмлэн олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн арвин уламжлалтай. Цайны өвөрмөц ааг, үнэр, амт нь тухайн цайг бэлтгэхэд орсон орц найрлага, технологиос шууд хамаарна.

ОРЦ: Шар тос – 2 халбага (жижиг) Арвай – 3 халбага (жижиг) Сулийн гурил – 1 халбага (жижиг) Цайны идээ – 2 ширхэг Чөмөгт яс – ташсан чөмөгт яс Жамц давс – 1 жижиг халбага (3гр) Цайны хужир – 1 жижиг халбага (5гр) Мана 4 тан – 1 ширхэг

ХИЙХ ЗААВАР: Усаа хийж цайны хужир, цайны идээ, давс, чөмөгт ясаа хийж сайтар буцалгаж идээшүүлнэ. Цайны хужир нь орчныг шүлтлэг болгодог тул хурдан идээшиж өтгөрдөг талтай. Идээшсэн цайгаа сүлж дээр нь сулийн гурил, арвайн гурил, шар тос, мана 4 тангаа хийж сайтар самарна. 108 удаа самарвал сүү, цай сүлэлдэж ааг амт илүү сайхан болдог. Зуу дахин самарад цай гойд сайхан амттай болдог учир нь самрах явцад цай нь хүчилтөрөгчтэй нэгдэн хийгээр баяжин дээрхи орц найрлагууд бүгд хоорондоо сүлэгдэн уусч нэгдэн ааг, амт, үнэрийг шингээдэг билээ.

Энэхүү цайг хүйтэн сэрүүнд долоо хоногтоо 1-2 удаа хийж ууснаар тамир тэтгэх амин шим болдог билээ.

Хүндэтгэсэн, Цахим Эмч

error: Content is protected !!