Б.Солонго жирэмсэн биш гэв


Төрөлхийн эмэгтэй хүнээс илүүтэй гоо үзэсгэлэнтэй харагддаг Б.Солонгоог сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа хөл хүнд болсон хэмээв. Тэгвэл тэрбээр жирэмсэн болоогүй гэнэ шүү.

Багаасаа хичээл номын мөр хөөж явсан Б.Билгүүн нэг л өдөр өөрийгөө эрэгтэй биш эмэгтэй байх хувь заяатай төрсөн гэдгээ ойлгосон аж. Эхээс төрөхдөө эрэгтэй төрсөн ч түүний дотоод сэтгэл хийгээд бүх зүйл нь эмэгтэй байхыг илүү ихээр хүссэн гэдэг.

Ийнхүү тэрбээр эмэгтэй болсноосоо хойш 2015 онд олон улсын 2000 гаруй трансжендер мисс бүсгүйчүүд оролцсон International Miss Queen тэмцээнд амжилттай оролцон, 8-р байрт шалгарсан. Орос, Англи хэлтэй бөгөөд чөлөөт цагаараа гольф тоглох, спортоор хичээллэх дуртай нэгэн юм.

error: Content is protected !!