Д.Одзаяагийн ягаан даашинзаар А.Хишигдалай гангарав уу


Бүсгүйчүүд нэгэнтэйгээ адилхан хувцас өмсөх тун их дургүй. Тэгвэл эл зарчмыг оддын хувцас урлаач гэгддэг Кадр мэддэггүй юу эсвэл албаар ингэв үү.

За ямартай ч нэвтрүүлэгч Д.Одзаяагийн хаа ч явсан гангардаг чамин ягаан даашинзыг дуучин А.Хишигдалайд мөн урлаж өгсөн бололтой. Гярхай дагагчид нь мэдчихээд шуугиад л авлаа. Дизайнер хүмүүс зөвхөн цор ганц бүтээлийг л урладаг гэж бодож явсан нь эндүүрэл бололтой хэмээх олон ч байна.

Дуучин бүсгүй сүүлийн үед хувцасны моделийн ажлыг түлхүү хийж яваа гэнэ. Эсвэл хэн нэгэнд зориулсан бүтээлийг зураг авалтад ашиглана өмссөн байж болох таамаг ч дэвшүүлээд авлаа. Олон дагагчидтай, од хүмүүс ч ижилхэн юм өмсөх цаашлаад идэж уух нь хүртэл өөр байх ёстой бичигдээгүй жамтай бололтой.

error: Content is protected !!