Нэг ангиас төрсөн олны танилууд


СУИС гэх их айл олны танил эрхэмүүдийг төрүүлдэг газар гэхэд болно. Ахмад үеийнхэнээс эхлээд одоогийн бидний бишрэн шүтээд яваа олон жүжигчид, дуучид, найруулагчид суралцаж төгссөн. Тэдний нэг хэсэг нь топ модель Пүүжээ, хөтлөгч Ууганаа, жүжигчин Отгоо нар. Орхидос-ын Отгонцэцэг эх орондоо ирээд буй. Тэрбээр ангийнхантайгаа уулзаж ийн дурсамжаа хуваалцав.

2001 онд СУИС хамгийн анхныхаа Хөгжимт Драмын Жүжигчин мэргэжилээр элсэлтээ авч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэглсэн шижигнэсэн сайхан 24 залуусыг элсүүлэн нэгэн анги хамт олон болгож, бид аз жаргалтайгаар хөл нийлүүлэн 110 гэдэг танхимд мишээл гийсэн харцтай мөрөөдөл дүүрэн охид, хөвгүүд алхаж орж байсан маань саяхан мэт санагдана. 2005 онд сургуулиа төгссөнөөс хойш хэдийнээ 15 жил өнгөрч, бид бие биендээ ижилдэн дасч баяр жаргалаа хуваалцсаар амьдралийн болон уран бүтээлийн найзууд болоод хэдийнээ 20 жилийн түүхийг хамтдаа бичилцжээ.

Бидний дундаас театрын жүжигийн зохиолч, театрын найруулагч, театр болон киноны жүжигчид, бүжигчин, шилдэг хөтлөгч, оператор, кино зохиолч, багш, топ модель, шилдэг лектор, киноны дуу оруулагч, телевизийн ажилтан, дуучин гээд л урлаг соёлын олон сайхан уран бүтээлчид төрж, өөрсдийн авьяас билгээ хөгжүүлсээр дөрвөн СТА, нэг Алтан Гадас одонт төрж.Түүгээр ч зогсохгүй бүгд л олон сайхан үр хүүхдүүдийн эцэг эх болцгоож, одонтой ээжтэй хүртэл болоод амжиж гэв.

error: Content is protected !!